Өнөөгийн хотжилт, хэт төвлөрөл, агаарын бохирдол зэрэг нь та биднийг Амьд байгалиас улам бүр холдуулсаар байна. Хүн бол байгалийн нэгэн хэсэг, тэр ч үүднээс таны амьдарч буй гэр, орчин нь “Байгаль-Хүн” хоорондын харилцааг холбох гүүр юм. Бидний танилцуулж буй “VILLA VERDE” буюу “Ногоон байшин” хэмээх энэхүү төсөл нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Богхан уулын Ар Зайсангийн аманд (хотын төв цэгээс 5,2 км зайд) Ойн захаас 400 метр байгалийн үзэсгэлэн цогцолсон 2 га талбайд ердөө 108 айлд зориулан ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэн, Төвийн инженерийн шугам сүлжээ (дулаан, цэвэр ус, бохир ус)-нд бүрэн холбогдсон, Нийт талбайн 70%-д ногоон байгууламжтай 1000 орчим шинэс, навчит төрлийн мод, ургамалыг суулгаж ЭКО орчныг бүрдүүлсэн одоо болон ирээдүйд ч үнэ цэнээ үл алдах өндөр зэрэглэлийн хотхоныг танд болон таны гэр бүлд санал болгож байгаадаа баяртай байна. Жилийн дөрвөн улиралд Эрүүл, Ногоон орчинд байгалийн сайхныг гэрээсээ тольдон амьдрах тав тухыг танд санал болгож байна.
Монгол улсын орчин цагийн бүтээн байгуулалтын хөгжилд өөрсдийн хувь нэмрийг сэтгэл шингээн оруулах зорилготойгоор 2013 оноос бид үйл ажиллагаагаа эрхлэн явуулж эхэлсэн. Бидний хамт олон одоогоор 80 гаруй ажилтан, алба хаагчдаас бүрдэж байгаа бөгөөд салбартаа өндөр дадлага туршлага бүхий инженер техникийн ажилтан, мэдлэг ур чадвар сайтай, мэргэжлийн зэрэгтэй боловсон хүчнээр багаа бүрдүүлээд байна.
Барилгын салбарын хүндрэл бэрхшээлтэй сүүлийн хэдэн жилүүдэд бид тогтвортой байдлын менежментийг хэрэгжүүлж, ажлын байрыг хадгалах бодлого барьж ажилласны үндсэн дээр инженер техникийн ажилтнуудынхаа тоог тасралтгүй өсгөн нэмэгдүүлж, тэдгээрийн сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд нь голлон анхаарсан.
Үүний зэрэгцээ 2023 оноос бид үйл ажиллагаандаа нэгдсэн менежментийн тогтолцоо ISO 14001:2015, ISO 45001:2018, ISO9001:2015 нэвтрүүлэн гэрчилгээжсэн.
СХД ЖИШИГ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ
ЗӨСҮТ-ИЙН ЭМ, ЭМНЭЛЭГИЙН ХЭРЭГСЭЛИЙН НӨӨЦИЙН БАРИЛГА
ДЭД БҮТЦИЙН ХӨГЖИЛ БАЯНЗҮРХ, ДАРХАН, СЭЛЭНГЭ ТӨСӨЛ, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖИЛ СОНГИНОХАЙРХАН ТӨСӨЛ
UNESCO 21 төсөл