Вилла Верде хотхон нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын Ар Зайсангийн аманд Улаанбаатар хотын хамгийн цэвэр агаартай, орчны дуу чимээгүй, хөрсний бохирдолгүй үнэ цэнэтэй, үзэсгэлэнт аялал жуулчлалын бүсэд байрлалтай 2 га талбайд компанийн хөрөнгө оруулалт болон гүйцэтгэлээр хэрэгжиж буй 108 айлын өндөр зэрэглэлийн орон сууцны төсөл юм.
Энэхүү төсөл нь 5 давхар, 2 орц бүхий нийт 6 блок орон сууцны хотхон бөгөөд барилгажих талбайн 70 хувьд ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбайтай, авто замаас бүрэн тусгаарлагдсан аюулгүй орчинг бүрдүүлсэн, автомашины 188 дулаан зогсоол, гадна 90 зогсоолтой, авто замын хөдөлгөөний орц гарцын урсгал нь түгжрэл үүсгэхгүй байхаар төлөвлөгдсөн ба төвийн дулаан, бохир болон цэвэр усны шугамтай холбосоноороо онцлог юм.
Орон сууц нь давхартаа 2 айл бүхий 4 өрөө 141.75 мкв болон 157.71 мкв гэсэн талбайн сонголттой, 3 метр өндөр тааз, шалнаас тааз хүртэлх саруул цонх, айл бүр нь камен зуухтай, Улаанбаатар хотын төв цэгээс 5.2 км зайд байгалийн сайханд амар амгалан амьдрах нөхцөлийг бүрдүүлж чадсан.
Монгол улсын орчин цагийн бүтээн байгуулалтын хөгжилд өөрсдийн хувь нэмрийг сэтгэл шингээн оруулах зорилготойгоор 2013 оноос бид үйл ажиллагаагаа эрхлэн явуулж эхэлсэн. Бидний хамт олон одоогоор 80 гаруй ажилтан, алба хаагчдаас бүрдэж байгаа бөгөөд салбартаа өндөр дадлага туршлага бүхий инженер техникийн ажилтан, мэдлэг ур чадвар сайтай, мэргэжлийн зэрэгтэй боловсон хүчнээр багаа бүрдүүлээд байна.
Барилгын салбарын хүндрэл бэрхшээлтэй сүүлийн хэдэн жилүүдэд бид тогтвортой байдлын менежментийг хэрэгжүүлж, ажлын байрыг хадгалах бодлого барьж ажилласны үндсэн дээр инженер техникийн ажилтнуудынхаа тоог тасралтгүй өсгөн нэмэгдүүлж, тэдгээрийн сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд нь голлон анхаарсан.
СХД ЖИШИГ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ
ЗӨСҮТ-ИЙН ЭМ, ЭМНЭЛЭГИЙН ХЭРЭГСЭЛИЙН НӨӨЦИЙН БАРИЛГА
СХД ЖИШИГ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ
СХД ЖИШИГ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ