Богдхан уулын Ар зайсангийн аманд байрлаж буй өндөр зэрэглэлийн 108 айлын “Villa Verde” хотхон бүрэн ашиглалтад орлоо.
Оршин суугчдынхаа амьдралын чанарыг дээшлүүлэх Эрүүл, Аюулгүй, Тухтай, Хүн-байгальд ээлтэй орчныг цогцлоосон “Villa Verde” хотхон нь нийт 6 блок, орцондоо 10, давхартаа 2 айл бүхий 4 өрөөний сонголттой.
Өрөөний сонголт
142.82 м²- 4 өрөө
158.8 м²- 4 өрөө
Үл хөдлөх хөрөнгийн хамгийн том үнэ цэн бол БАЙРШИЛ бас дахин байршил байдаг. “Villa Verde” хотхон нь Улаанбаатар хотын төв цэгээс хамгийн ойр зайд байрлах хамгийн цэвэр агаарын бүсэд байршихаас гадна өндөр зэрэглэлийн хотхон, орон сууцыг илэрхийлэх дараах 4 үнэ цэнийг бүрдүүлснээрээ онцлогтой.
ЭРҮҮЛ
Цэвэр агаарт гарахын тулд их цаг зарцуулж хотоос холдох шаардлагагүй.
Villa Verde хотхон нь Богдхан уулын алхалтын бүсээс 300м-ийн зайд байрлалтай. Энэ нь таны гэр бүлийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх, цагийг тань хэмнэх хотын төвөөс хамгийн ойр цэвэр агаартай бүс.
АЮУЛГҮЙ
Хотхондоо тайван, аюулгүй, автомашингүй бүсийг төлөвлөж өгсөн бөгөөд байгалийн гамшиг болон хүний оролцоотой бүхий л эрсдэлээс урьдчилан сэргийлсэн харуул хамгаалалт болон автомат системийг суурилуулсан.
ТУХТАЙ
Оршин суугчдынхаа тав тухыг хангахын тулд давхартаа 2 айл бүхий хувийн орон зайг дэмжсэн төлөвлөлттэй. Европын сайн чанарын барилгын материалаар интерьер болон экстерьерээ шийдсэн нь таны алхах алхам бүрд үнэ цэнийг мэдрүүлнэ.
ЭЭЛТЭЙ
Байгаль орчинд ээлтэй байхаар хүн амын хэт төвлөрлөөс зайтай, дуу чимээний бохирдолгүй бүсэд, эрүүл мэндэд ээлтэй материалыг сонгон ашиглаж, эрчим хүчинд хэмнэлттэй төлөвлөлтийг хийж гүйцэтгэсэн. Төвийн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон.
БОДИТ ҮНЭ буюу ҮНЭ ЦЭНИЙН ӨСӨЛТ
Villa Verde хотхоны бүтээн байгуулалт эхэлснээс хойш буюу урьдчилсан захиалга авахдаа санал болгож байсан анхны үнийг өнөөдрийг хүртэл өсгөөгүй билээ. Энэ нь зах зээлийн зарчмаараа өнгөрсөн хугацаанд хотхоны анхдагч үнэ унаж буйтай адил зүйл юм.
Бид өнөөдрийн бодит үнэлгээгээр төслийн үнэ цэнээ хамгаалах зорилгоор ҮНИЙН буюу ҮНЭ ЦЭНИЙН өсөлтийг АНХ УДАА хийх гэж байна. Өөрөөр хэлбэл өнөөдрийн бодит үнэлгээгээр төслийн үнэ цэнийг нэмэгдүүлж, оршин суугчдынхаа болоод шинээр сонирхож буй хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг чухалчилж буй хэрэг юм.
Үнийн өсөлтөд юу нөлөөлж байна вэ?
- Ашиглалтад бүрэн орсон. Хотын төвөөс хамгийн ойр цэвэр агаартай бүсэд байрлах хотхон;
- Зайсан орчмыг төвийн цэвэр усны шугамд холбож, усаар хангах төсөлд холбогдсон цөөн хотхоны нэг;
- Үл хөдлөх хөрөнгийн салбарын зах зээлийн дундаж өсөлт, инфляцийн нөлөөллөөс үнэ цэнээ хамгаалах бодлого.
- Ирээдүйд тасралтгүй өсөн нэмэгдэх үнэ цэнтэй байршил, өвлөгдөн үлдэх өндөр зэрэглэлийн чанартай барилга.
Үнийн өсөлт 2024 оны 1-р сард хийгдэх тул та бүхэн өсөлтөөс урьтаж, анхдагч үнэ дээр худалдан авалт хийх боломжоос бүү хоцроорой.
Брошуртай танилцах линк: https://shorturl.at/BEGOP
Борлуулалтын алба: 9405-8888, 9485-9999
Мөн та бидэнтэй уулзалтын цаг товлохыг хүсвэл доорх линкээр мэдээллээ бөглөснөөр бид тантай эргэн холбогдох болно.
Мэдээлэл бөглөх: https://shorturl.at/iqFN5
Вэб сайт: https://villaverde.mn/
Фэйсбүүк хаяг: https://rb.gy/c7qdjl